Хошин урлагийнхан нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Хошин урлагийнхан нэгдлээ

Хошин урлагийн жүжигчид нэгджээ. Монголыг үйлдвэрчний соёлын төв өргөөнөө өнөөдрөөс эхлэн 19.00 цагаас “Амь нэгтэй Монголчууд” нэртэй шоу тоглолтоо хүргэх гэж байна. Уг нэгдсэн тоглолтод  гавьяат жүжигчин  Д.Батсүх, соёлын тэргүүний ажилтан Лхагвасүрэн, С.Өлзийхүү, Х.Баатархүү, Ш.Доржсүрэн, А.Мөнгөнзул, Ө.Ихбаяр буюу Чапи, залуу жүжигчдээс гадна “Жонон” хамтлаг ая дуугаа өргөнө. Тоглолтын тасалбар  6500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа ажээ. Монголчууд эвтэй байхтай хүчтэй гэдэг шиг Монголчууд бид амь нэгтэй байхдаа юу г ч даван туулж чадна гэдгийг харуулахыг зорьж байгаа уг тоглолтод таны өмнө нь хэзээ ч үзээгүй шинэ шинэ номеруудаа өргөн барих нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж