Т.Ариунаа Их хурлын гишүүн болно гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Т.Ариунаа Их хурлын гишүүн болно гэв

Хувьсгалт намыг барааддаг цөөнгүй  дуучид бий. Тэдний нэг нь дуучин
Ариунаа. Хувьсгалт намын сүлд дуу болсон “Улаан сарнай” дууг дуулж, бас
сонгуулийн үеэр үнэрхэж тунирхалгүй шоунд нь байнга оролцдог гавьяат
дуучин нөхрөө улс төрд сойхыг санаархаж байсан юм гэнэ лээ. Одоогоос
бараг найман жилийн өмнө “Ноёд”-ын захирал Буяндорж Хувьсгалт намд
багагүй хандив мөнгө өргөж, тухайн үеийн намын удирдлагуудтай зузаан
холбоо тогтоогоод байсан ч их хэмжээний залилангийн хэрэг  сөхөгдөж,
түүний мөрөөдөл талаар болсон. Харин дуучин бүсгүй маань цөхөрсөнгүй.
“Нөхцөл боломж бүрдээд, намайг нэр дэвш гэвэл би татгалзахгүй шүү”
хэмээн ил тод зарлаж явна.

Эх сурвалж: www.shudarga.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж