Нэг шуудай түлээний мод 1000-1200 төгрөг

Хуучирсан мэдээ: 2010.09.26-нд нийтлэгдсэн

Нэг шуудай түлээний мод 1000-1200 төгрөг

Цаг агаар сэрүүсч, хүйтэн өвлийн дохиог өгсөөр байна. Орон сууцны айлууд энэ сарын 15-наас халаалтаа авч эхэлсэн байгаа бол гэр хорооллынхон түлээ түлшээ бэлтгэж эхэлжээ. Одоогийн байдлаар “Цайз” захад “Porter” нүүрс 130-150 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол “Зил-130” маркийн машины тэвш нүүрс 280-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин түлээний модыг нэг шуудайг нь 1000-1200 төгрөгөөр худалдаалж байна. Хар мод нь арай хямд буюу 1000, нарс мод 1200 төгрөгийн үнэтэй ажээ.

Мөн албан байгууллагууд ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн халаалтаа авна.


Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж