Пентагон 9500 ном шатаалаа

Хуучирсан мэдээ: 2010.09.26-нд нийтлэгдсэн

Пентагон 9500 ном шатаалаа

Дэд хурандаа Энтони Шефферын номын хавтас. Зургийг: operationdarkheart.com

АНУ-ын армийн дэд хурандаа Энтони Шефферын  (Anthony Shaffer) Афганы дурсамжийн 9500 ширхэг номыг үндэсний аюулгүй байдалд харшилсан гэж үзээд шатаасан тухай  Пентагоны эх сурвалжийн мэдээнээс үндэслэн FOX News ням гаригт дамжуулсан байна.

Шефферын “Operation Dark Heart” номонд тэрээр Афганистанд далд ажиллагаа явуулж байсан мөн Афганистаны кампанийн эргэлтийн үеийн "Боломжийн аюул" (Able Danger) гэсэн хөтөлбөрийн талаар өгүүлсэн байв.

АНУ-ын Батлан хамгаалах яамны Тагнуулын албаны үзэж байгаагаар Шефферын номонд 2001 оны есдүгээр сарын 11-ны аллагыг зохион байгуулагч Мохаммед Аттагийн талаар тусгай албаныхан 2000 онд мэдэж байсан тухай бичсэн нь үндэсний аюулгүй байдалд  харшилж байгаа гэнэ. Батлан хамгаалах яамны Тагнуулын албаны тэргүүн Рональд Бержессийн захидлыг телевизийн суваг олж авсан бөгөөд тэнд өгүүлснээр номонд  өөр нууц мэдээлэл оржээ.

Пентагон Шефферээс ярилцлага өгөхгүйг гуйхаас өмнө тэрээр  FOX News-т ярилцлага өгөөд Батлан хамгаалах яам дурсамжийн номыг хэвлэхийг зөвшөөрсөн байсан боловч тагнуулын алба номыг нь бараг хаалаа гэсэн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж