
Энэ жил Монгол улс БНУУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Будапешт хотод Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг зохион байгуулсан юм. Энэ арга хэмжээнд Монголын улсын сонгодог урлагийг төлөөлж Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч урлагийн гавьяат зүтгэлтэн С.Мөнгөнцэцэг, залуу дуучин Г.Шижирболд, балетын гоцлооч О.Ганцоож, Ц.Хонгорзул нар амжилттай оролцоод иржээ. Тоглолтод Дж.Верди, Б.Шарав, А.Энхтайван, Ж.Мэнд-Амар нарын бүтээлүүдээс толилуулжээ. Тоглолтын бүрэлдэхүүнд Монгол цирк, “Улаанбаатар чуулга”, “Хурд” хамтлаг оролцож Будапешт хотын иргэдэд Монголын урлаг соёлын тоглолтыг толилуулсан байна.
Сонирхуулахад энэ үеэр Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэн Будапешт хотын театрын удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах санал солилцжээ.
М.Дөл