Найман сая долларын хандив өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.25-нд нийтлэгдсэн

Найман сая долларын хандив өгчээ

Австрали тивд амьдардаг уомбат хэмээн нэрлэсэн нэгэн төрлийн мэрэгч амьтдыг хамгаалах,
өсгөн үржүүлэх үйлст зориулан найман сая долларын хандив өргөжээ. Уомбат хэмээн нэрлэгддэг энэхүү амьтад нь гадна төрхөөрөө баавгайтай адилхан, богино мөчтэй австрали тивийн уугуул амьтад юм.
Байгаль дэлхийг дүр төрхөөр нь байлгах тэмцэл хийхээр сэтгэл, зүрх нь шулуудсан америкийн нэгэн иргэн уг амьтныг хараад иймэрхүү
шийдвэр гаргасан аж.

Австрали улсын Уомбатс амьтдыг хамгаалах байгууллагын захирал Брижитт Стевес хандив өргөх болсон тухай мэдээ сонсоод итгэж чадахгүй байсан тухайгаа хамт ажилладаг хүмүүстээ ярьсан ажээ.

Хандив өргөгч өөрийнхөө тухай нийтэд илээр мэдээлэхийг хүсээгүй боловч энэхүү сонин амьтан жилд 200 гаруйгаар хорогдож,
шархдагийг сонсоод ийнхүү их хэмжээний хандив өргөх болсноо мэдээлсэн байна.

Энэхүү
тохиолдол нь амьтад хамгаалагчдын хувьд анх удаа их хэмжээний хандив хүлээн авч байгаа хэрэг бөгөөд хандивын хөрөнгийг уг амьтдыг хамгаалах үйлст зориулна гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: Yahoo. News

Бэлтгэсэн Д.Пунцаг 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж