Санамж бичигт гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Санамж бичигт гарын үсэг зурав

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Др. Браусийпе Монгол Улсад өнөөдөр ирж, ажлын айчлалаа эхэллээ. Ноён Др. Браусийпе Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийг баталснаар хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн удирдлагын чиглэлээр  хамтран ажиллах болсон байна. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэн тэднийг сургах, техникээр хангах, гадаад суралцуулах, боловсон хүчин бэлтгэхийг онцолж байв. Хөдөлмөрийн хуулийн  дагуу 25 ажлын байр тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах ёстой гэж заасан байдаг. Гэтэл манай төрийн байгууллагууд ч уг заалтыг биелүүлэхгүй байгаа юм. Иймээс Сангийн яам, УИХ-д энэхүү хуулийг биелүүлэхийг шаардсан бичиг явуулна гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д. Нямхүү мэдэгдлээ. Мөн хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээллийн системийг зургаан дүүрэгт туршилтын шугамаар ажиллуулж байгаа бөгөөд амжилттай болбол бүх аймгуудад уг системийг хүргэхээр болсон байна.

П.Сайнзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж