Х.Цагаанбаатар цол нэмлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар цол нэмлээ

Афины олимпийн хүрэл медальт, жүдо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 2009 оноос Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хороонд харьяалагдах болж, ТЕГ-ын ахлах дэслэгч цолтой болсон билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт ТЕГ-ын дарга Р.Болд тушаал гаргаж, 2010 оны эхэнд болсон Европын цуврал тэмцээнд амжилттай оролцож, 66 кг-ын жинд дэлхийн шилдэг бөхчүүдийн чансааг тэргүүлсэн хэвээр байгаа түүний амжилтыг үнэлэн, хугацаанаас нь өмнө ахлах дэслэгч цол хүртээжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж