Месси гэмтэлтэй ч шигшээ багтаа дуудагджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Месси гэмтэлтэй ч шигшээ багтаа дуудагджээ

Ирэх сард Япон улсад Аргентин болон Японы шигшээ багийн хооронд болох нөхөрсөг тоглолтод оролцох Аргентиний шигшээ багийн бүрэлдэхүүнд Лионель Месси багтжээ. Өнгөрсөн долоон хоногт Ла лигийн “Атлетико Мадрид”-тай хийсэн тоглолтын үеэр зөөлөн эдийн гэмтэл авч, улмаар хоёр долоо хоног орчим хугацаанд ногоон талбайгаас хөндий байх болсон тэрбээр ямартай ч Японыг зорих Аргентиний багийн бүрэлдэхүүнд багтсан байна. Аргентиний хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж буйгаар хэрэв 2009 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч Месси Японтой тоглох багт багтвал Аргентиний хөлбөмбөгийн холбоо нэмэлт 200 мянган ам.долларыг авах гэнэ.

Ирэх сарын 8-нд Сайтамад болох нөхөрсөг тоглолт нь Аргентиний шигшээ багийг түр дасгалжуулж буй Серхио Батистагийн хувьд гурав дахь тоглолт нь юм. Тэрбээр тус улсын шигшээг дасгалжуулж, эхний хоёр тоглолтдоо  хоёуланд нь хожоод байгаа билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж