Эрдэнэтуяа хадам аавдаа гологдов

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Эрдэнэтуяа хадам аавдаа гологдов

Загварын хууччуулын нэг “Эра” төвийн Эрдэнэтуяа гучин насны босго аль
хэдийнэ алхсан ч одоог болтол нөхөрт гарч амжаагүй л явна. Гуч хол
гарсан ч хорьтой охидоос огт ялгарахгүй Эрдэнэтуяа өөрөөсөө олон дүү
залуу болох УИХ-ын гишүүн БХБЯ-ны сайд “Женко” Баттулгын том хүү
Жавхлантай бараг насанд хүрээгүй байх цагаас нь үерхсэн гэдэг. Нялх
амрагийнх нь нас нэг л мэдэхэд гуч дөхөж, аавдаа Эрдэнэтуяатай гэрлэх
хүсэлтэй байгаагаа хэлэхэд хүүхдүүдээ хатуу чанга гараар хүмүүжүүлсэн
сайд Баттулга “Гуя хасаа гаргасан хүүхэн чамд хэзээ ч хань болохгүй.
Сал. Дахиж надад энэ хүүхэнтэй суух тухай дурсахын ч хэрэггүй” гэж тас
загнасан сурагтай. Цуутай хүүхэн хуримгүй гэж энэ байх даа.


www.shudarga.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж