Ерөнхийлөгч оюутны тэтгэмжийн талаар хууль санаачилжээ | News.MN

Ерөнхийлөгч оюутны тэтгэмжийн талаар хууль санаачилжээ

Хуучирсан мэдээ: 2010.02.22-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч оюутны тэтгэмжийн талаар хууль санаачилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөрийн хөтөлбөртөө оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох талаар тусгасан билээ. Үүнийгээ хэрэгжүүлэхээр Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсан байна. Хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр Иргэний танхимд болох ажээ. Түүнд биечлэн оролцох иргэдийг энэ сарын 23-24-нд 09.00-18.00 цагийн хооронд Иргэний танхимын утас, факсаар бүртгэх юм байна.

Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төсөлд зааснаар их, дээд сургуулийн санхүүжилт олон эх үсвэртэй байх аж. Төрөөс тогтоосон шаардлага хангасан сургуулийн урсгал зардлын тодорхой хувийг улсын төсвөөс шууд, эсвэл өрсөлдөөнт шалгаруулалтаар санхүүжүүлж болохыг төсөлд заажээ. Гэрээт судалгааны ажил, туршилт, зөвлөгөө, сургалтын төлбөр, үйлчилгээний хураамж эзэмшсэн хувьцааны ногдол ашиг, бэлэг, хандив, хөрөгө оруулалтын орлого зэргээс санхүүгийн бусад эх үүсвэрийг бүрдүүлэх  боломжтой гэж үзжээ.

Төрийн санхүүжилт авах сургууль нь сургалтын төлбөрийн хэмжээг аль болох тогтвортой байлгах, шаардлагатай бол инфляцийн төвшнөөс илүү гаргахгүй байх үүрэг хүлээх юм байна. Оюутнуудын хувьд суралцаж буй мэргэжлээрээ дадлага хийх нөхцөлөөр хангуулах, цагийн хөдөлмөр эрхлэх, номын сан, дотуур байр, хоолны газар, ном, бичиг хэргийн дэлгүүр, угаалга, цэвэрлэгээний газар, биеийн тамирын танхим, соёлын үйлчилгээ, эмнэлэг зэргээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой байхаар төсөлд дурджээ.

Хуулийн төсөлд оюутны тэтгэлэг, тэтгэмжийн талаар тодорхой зүйл заалт оруулахаар болжээ.

 Д.ОЮУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

togoso 2010-02-22 127.0.0.1

saihan hereg bna ter huuli ni batlagdaasai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж