Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төсөлд зааснаар их, дээд сургуулийн санхүүжилт олон эх үсвэртэй байх аж. Төрөөс тогтоосон шаардлага хангасан сургуулийн урсгал зардлын тодорхой хувийг улсын төсвөөс шууд, эсвэл өрсөлдөөнт шалгаруулалтаар санхүүжүүлж болохыг төсөлд заажээ. Гэрээт судалгааны ажил, туршилт, зөвлөгөө, сургалтын төлбөр, үйлчилгээний хураамж эзэмшсэн хувьцааны ногдол ашиг, бэлэг, хандив, хөрөгө оруулалтын орлого зэргээс санхүүгийн бусад эх үүсвэрийг бүрдүүлэх боломжтой гэж үзжээ.
Төрийн санхүүжилт авах сургууль нь сургалтын төлбөрийн хэмжээг аль болох тогтвортой байлгах, шаардлагатай бол инфляцийн төвшнөөс илүү гаргахгүй байх үүрэг хүлээх юм байна. Оюутнуудын хувьд суралцаж буй мэргэжлээрээ дадлага хийх нөхцөлөөр хангуулах, цагийн хөдөлмөр эрхлэх, номын сан, дотуур байр, хоолны газар, ном, бичиг хэргийн дэлгүүр, угаалга, цэвэрлэгээний газар, биеийн тамирын танхим, соёлын үйлчилгээ, эмнэлэг зэргээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой байхаар төсөлд дурджээ.
Хуулийн төсөлд оюутны тэтгэлэг, тэтгэмжийн талаар тодорхой зүйл заалт оруулахаар болжээ.
Д.ОЮУН
Холбоотой мэдээ