
"Тогтвортой амьжиргаа-II" төслөөс Сүхбаатар аймагт “Олон нийтийн санаачлагын сан”, “Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлагын сан” бүрэлдэхүүн хэсгүүдийнхээ хүрээнд олон нийтийн санал санаачлагад тулгуурлан тэдний оролцоо, хяналтын дор үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн онд Олон нийтийн санаачлагын сангийн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд аймгийн хэмжээнд 63 төсөлд 347,5 сая төгрөгийг зарцуулсан байна. Иргэд, олон нийт нь засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн иргэдийн нийтийн хуралдаа идэвхтэй оролцон санал санаачилгаа гаргаж, энэ онд нийтдээ 306.1 сая төгрөгийн санхүүжилтээр 46 төслийг хэрэгжүүлж байна. Нийт санхүүжилтийн 5-10 хувийг иргэдийн хандиваас бүрдүүлсэн нь тэдний оролцоо, идэвх өндөр байгааг харуулж байна.
Г.Сүхээ