Хадланчид бууж ирэх дөхлөө

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Хадланчид бууж ирэх дөхлөө

Булган аймгийн хэмжээнд энэ онд 85 мянган тонн хадлан бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 70 мянга тонн байгалийн хадлан бэлтгээд байна. Өвс хадлан бэлтгэх, ялангуяа гар болон морин хадуураар хадахад дадсан, жилийн жилд цаг үеийн энэ ажлаар хошуучилдаг Тэшиг сумынхан 17 мянган тонн хадлан бэлтгэх төлөвлөгөөгөө 12,1 хувь давуулж, 20530 тонныг бэлтгээд байна. Мөн Хангал, Рашаант сумынхан төлөвлөгөөгөө 80-500 тонноор давуулсан бол Баян-Агт, Баяннуур, Булган, Могод, Сайхан, Сэлэнгэ, Орхон, Бугат, Гурванбулаг сум 71,4-92,1 хувьд хүргэж мөдхөн төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтэй боллоо. Харин Бүрэгхангай, Дашинчилэн сум энэ ажлыг яаравчлах, ялангуяа  Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр сум дөнгөж 56,2-60 хувьтай байгаад онцлон анхаарах шаардлагатай гэж аймгийн удирдлагууд анхаарууллаа.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж