Don Nelson ажлаа хүлээлгэн өгнө

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Don Nelson ажлаа хүлээлгэн өгнө

Албаны хүний мэдээлснээр “Голден Стейт Варриорс” багийн дасгалжуулагч Дон Нелсон ажлаасаа чөлөөлөгдөж, түүний туслах Кейт Смарт орлох болсон байна хэмээн Yahoo! Sports мэдээлжээ.

Бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон хожилтой дасгалжуулагч жилийн зургаан сая ам.долларын гэрээнийхээ мөнгөн дүнг аваад амралтаа авах бололтой. Энэ зун хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан “Варриорс” багийн шинэ эзэн Жой Лакоб Нелсонийг солих шийдвэрт хүрсэн гэж байгаа бөгөөд Нелсон ч өөрөө гэрээнийхээ мөнгөн дүнг авч халагдаж байгаадаа баяртай байгаа гэж эх сурвалж мэдээлжээ.

Нелсон ажилгүй болсныхоо дараа Хавай арал явж амрах гэнэ.

Энэ талаар албан ёсоор орон нутгийн цагаар “Варриорс” ирэх даваа гаригт зарлах бөгөөд багийн бэлтгэл мягмар гаригт нь эхэлнэ.

Хамгийн гол нь Нелсоний арга барил шинэ эзэнд таалагдаагүй. Энэ нь л түүнийг чөлөөлөх шалтгаан болсон талаар энэхүү мэдээллийг өгсөн эх сурвалж хэлсэн байна.

Тэд өөрөө ажлаа хүлээлгэн өгсөн гэж байгаа боловч, Лакоб энэ шийдвэрийг хүссэн хэмээн нэмж хэлсэн байна. Гэвч Нелсоний арын алба бараг л тэр чигээрээ үлдэх бололтой. Зөвхөн ерөнхий дасгалжуулагч л солигдох гэнэ.

Өнгөрөгч долдугаар сард тус багийг 450 сая ам.доллараар худалдан авсан Лакоб, Гюбер нарын эрхийг NBA албан ёсоор аравдугаар сарын 21-нд баталгаажуулна. Тэр хүртэл эдгээр эрхмүүд шийдвэр гаргах ёсгүй учраас халсан биш өөрөө ажлаа хүлээлгэн өгсөн гэдэг тайлбарыг хийх гэж байгаа бололтой.

Нелсон 31 улирал дасгалжуулагчийн ажлыг хийхдээ 1335 хожил, 1063 ялагдал хүлээж, хожлынхоо тоогоор Ленни Уилкинсийг гүйцэж, бүх цаг үеийн түүхэнд номер нэгт бичигдэх болсон юм. Энэ амжилтаар түүний сагсан бөмбөгийн карьер өндөрлөж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж