Hornets 76ers солилцоо хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Hornets 76ers солилцоо хийлээ

NBA-д өчигдөр шөнө нэгэн солилцоо явагджээ. Өрнөд бүсийн плей-оффын гадна үлдсэн “Нью Орлеан Хорнетс” баг довтлогч Крейг Брагкинс болон Дариус Сонгалиаг “Филаделфиа 76” баг руу илгээж, оронд нь Жейсон Смит, Уилли Грийн нарыг авсан талаар Yahoo! Sports-т эх сурвалж мэдээлжээ.

“76” багийн ерөнхийлөгч Род Торн уг нь энэ зуны драфтаар Брагкинсийг авах гэж байсан ч “Хорнетс” 21 дэх сонголтоороо түүнийг аваад байсан юм. Харин Сонгалиагийн хувьд 7,2 оноо, 3,1 самбараас бөмбөг авалтыг өнгөрсөн улиралд “Хорнетс”-ын бүрэлдэхүүнд хийсэн нийт 75 тоглолтдоо дунджилсан юм.

Мөн тэрбээр энэ жил 4,8 сая ам.долларын цалинг гэрээнийхээ сүүлийн жилд авах билээ.

Харин Смитийн хувьд долоон фут өндөртэй, төв болоод хүчний довтлогчийн байрлалд тоглодог. 2007 оны драфтын эхний тойргоор “76” багт ирж байсан ч төдийлөн өндөр амжилт үзүүлж байгаагүй. Өнгөрсөн улиралд 3,4 оноо, 2,4 самбараас бөмбөг авалт дунджилж 56 тоглолтонд оролцож байжээ.

“Хорнетс”-ын авсан хамгаалагч харин тэдэнд тус болж болох юм. Гараанд хүртэл гарч тоглодог Уилли Грийн Филаделфиад нийтдээ долоон улирал хүчин зүтгэж, багагүй туршлага хуримтлуулсан. 73 тоглолтонд 8,7 оноо, 2,1 оновчтой дамжуулалтыг хийж байсан ч дөрвөн сая ам.долларын цалинг гэрээнийхээ сүүлийн жилд авах гэж байгаа нь багаас явуулах гол шалтгаан болсон байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж