Хакухо озэки Барутотой барилдана

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Хакухо озэки Барутотой барилдана

Японы мэргэжлийн сумо бөхийн аки башёгийн 13 дахь өдрийн барилдаанд их аварга Хакухо М.Даваажаргал Эстонийн озэки Барутотой барилдахаар оноолт таарчээ. Харин озэки Харумафүжи Д.Бямбадорж озэки Котоошютай учраа тааран барилдах юм. Манай бусад сумочдын тухайд Токүсэгава Б.Ганболд комүсүби Кисэносатотой, комүсүби Какурюү М.Ананд Котошогикүтэй, Токитэнкү А.Хүчитбаатар Такамисакаритай, Хакуба А.Өнөржаргал Точиношинтой тус тус барилдана. Түүнчлэн Кёкүтэнхо Н.Цэвэгням Тосаюүтакатай, Моконами Г.Базарсад Шимоторитой, Асасэкирюү Б.Дашням Хокуторикитэй, Тамаваши Б.Мөнх-Оргил Бушуяматай, харин Коорюү Э.Мөнх-Оргил Какизоэтэй тус тус учраа тааран барилдах болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж