
Франц улсад олон нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглаан болж байгаагаас Парисын Орлигийн нисэх буудлаас хөөрөх нислэгийн тал нь цуцлагдаж, Шарль дө Голь-ийн нэрэмжит нисэх буудлын нислэгийн 40 хувь, бусад орон нутгийн нисэх буудлуудын нислэгийн 40 хувь нь мөн цуцлагдаад байгаа гэж иргэний нисэхийн газраас мэдээлж байгаа гэнэ. Лхагва гарагийн оройноос эхэлсэн сүрт жагсаал эсэргүүцлийн тэмцэл нь энэ сарын эхээр болж байсан эсэргүүцлийн жагсаалаас ч илүү сүр дуулиантай болно гэж уг үйл ажиллагааг зохион байгуулагчид үзэж байгаа гэнэ. Тухайн үед эсэргүүцлийн жагсаалд нэг сая гаруй хүн оролцож байсан билээ. Энэ жагсаал тэмцэл нь Францын ерөнхийлөгч Николя Саркозигийн санаачлан хэрэгжүүлж байгаа тэтгэвэрт гарах насыг 60 байсныг нь 62 болгон нэмэгдүүлж, тэтгэврийн хэмжээг танасантай холбоотой болж байгаа аж. Францын ерөнхийлөгчийн энэхүү шийдвэр хомсдолд нэрвэгдээд байгаа төсөв нь 2018 он гэхэд 70 тэрбум еврогийн хэмнэлт гаргах гэнэ. Одоогоор 280 жагсагч бүх улс орон даяар явж тэмцлээ илэрхийлнэ гэж мэдэгдээд байгаа юм. Парисын метро болон цаг барьдгаараа алдартай Францын төмөр замын тээвэр түр зогсолтын байдалд ороод байна..
М.Наст