Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн ДАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн ДАШТ эхэллээ

FIBA-гийн 16 дахь удаагийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн ДАШТ Чехийн Острава болон Брно хотуудад өнөөдөр эхэлж байна.

Энэ сарын 23-наас аравдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх энэхүү тэмцээнд нийт 16 улсын шигшээ багууд дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. Тэмцээний шигшээ шат Карлови Вари хотод 6000 мянган хүний суудалтай цэнгэлдэхэд явагдах аж.
Энэ удаагийн тэмцээнд Африк тивийг төлөөлж, Сенегаль, Мали, Ази тивээс Хятад, Япон, Өмнөд Солонгос, Америк тивээс Аргентин, Бразил, Канад, АНУ, Европ тивээс Франц, ОХУ, Испани, Беларусь, Грек, зохион байгуулагч Чех болон Австрали өөрийн тивийг төлөөлөн оролцож байна.

Австрали дэлхийн аварга цолоо хамгаалахаар ирж байна. Тэдний эсрэг олимпийн аварга АНУ-ын баг хамгийн хүчтэй тэмцлийг өрнүүлэх учиртай.
 
Тэмцээний эхний шатнаас хэсгийн сүүл мушгисан дөрвөн баг л хасагдах бөгөөд дараагийн шатанд 12 баг хоёр хэсэгт дахин хуваагдан өрсөлдсөнөөр шөвгийн наймд үлдэх багуудын нэр тодорно.

Одоогоор дэлхийн аваргыг нийт авсан медалийнхаа тоогоор АНУ тэргүүлдэг. Тэд долоон алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Тэдний ард ЗХУ зургаан алт, хоёр мөнгөн медальтайгаар удаалдаг бол Австрали, Бразилийн багууд тус бүр нэг удаа түрүүлснээр  удаахь байруудад бичигддэг байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж