NBA-д ирэх онд ажил хаялт болох уу

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

NBA-д ирэх онд ажил хаялт болох уу

Энэ асуултын хариу одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. Гэвч хэн ч үүнийг хүсэхгүй. Тоглогчид, эздүүд мөн NBA болоод үзэгчид.
Тийм ч учраас Нью Йорк хотноо Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны удирдах хүмүүс болоод тоглогчдын холбооны төлөөлөл дахин уулзалдаж, гурван цаг хирээтэй шинэ гэрээний талаар ярилцсан байна.
Энэ зун гэхэд л дээрх шиг уулзалт хоёр дахь удаагаа болж байгаа нь энэ бөгөөд өнгөрсөн наймдугаар сараас хойш тав дахь удаагаа.
Учир нь 2011 оны зургадугаар сарын 30-ны өдөр гэхэд одоогийн мөрдөгдөж байгаа нэгдсэн ерөнхий гэрээний хугацаа дуусах юм. Тийм учраас шинэ гэрээг хийгдэх ёстой бөгөөд бүх оддын тоглолтын үеэр Дэвид Стерний ярьсан зүйл нь ажил хаялт явагдаж магадгүйд хүргээд байгаа билээ.

Өнгөрсөн улиралд багууд нийтдээ 400 сая ам.долларын алдагдал хүлээсэн нь NBA өөрөө хүлээсэн гэсэн үг юм. Тэгэхээр тоглогчдын цалингийн хязгаарыг багасгаж, энэхүү алдагдлаа арилгах бодолтой байгаа ч тоглогчид өөрсдийн хөдөлмөрийн хөлсөө багасгах бодолгүй нь ойлгомжтой.
Гэвч дээрх уулзалтаас нааштай хариу гараагүй бололтой. Аль нэг талаас хэвлэл мэдээллийнхэнд хандаж ямар нэг зүйл хэлсэнгүй. Харин дараагийн уулзалт болно гэдэг нь тодорхой байна.
Хэдийгээр тохиролцоонд хүрч чадаагүй ч бүр нэг нэгэн рүүгээ цаас шидэлцээд салаагүй гэдэг нь сайшаалтай зүйл байж болох юм.

Score Studio

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж