NBA-2K11 тоглоод Барак Обаматай уулзаж болно

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

NBA-2K11 тоглоод Барак Обаматай уулзаж болно

Сагсан бөмбөг сонирхогчид болоод кибер спорт сонирхогчдын дунд байнгын эрэлттэй байдаг NBA-ын цуврал тоглоомын шинэчлэгдсэн хувилбарууд жил бүр гарч, гайхалтай санаануудыг ч нэмж тусгасаар байдаг билээ. Тэгвэл тун удахгүй худалдаанд гарах гэж байгаа NBA-2K11 дээр сагсан бөмбөгийн домог болсон алдарт Майкл Жорданы тоглолтыг оруулснаас гадна тоглоомын нүүр царай болсон тоглолгчдоор Ражон Рондо, Деррик Роуз нар сонгоджээ.

Харин энэ тоглоомд урьд нь байгаагүй нэгэн дүр нэмэгдсэн нь Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Барак Обама юм. Хэрэв уг тоглоомын улирлын тоглолт болон плей-оффт амжилттай сайн тоглож, аваргаар шалгарсан тохиолдолд ерөнхийлөгч Барак Обаматай кибер ертөнц дэх Цагаан ордонд уулзах юм байна. Энэхүү уулзалтыг маш онцгой дүрслэлтэйгээр хийсэн бөгөөд Барак Обамад ч тун их таалагдсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж