Хакухо өнөөдөр Кайотой барилдана

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Хакухо өнөөдөр Кайотой барилдана

Японы мэргэжлийн сумо бөхийн аки башёийн 12 дахь өдрийн барилдаан өнөөдөр болно. Ганц ч унаагүй, 11 даваатай башёг ганцаараа тэргүүлж буй их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр озэки Кайотой барилдах бол озэки Харумафүжи Д.Бямбадорж Оросын сумоч Арантай барилдахаар оноолт таарчээ. Мөн өнөөдөр комүсүби Какурюү М.Ананд Точиношинтой, Кёкүтэнхо Н.Цэвэгням Кисэносатотой, Токүсэгава Б.Ганболд Ваканосатотой, Токикүтэнхо А.Хүчитбаатар Хомашотой тус тус учраа тааран барилдах юм. Манай бусад бөхчүүдийн тухайд Асасэкирюү Б.Дашням Котошогикүтэй, Хакуба А.Өнөржаргал Кимураяматай, Моконами Г.Базарсад Бушуяматай, Тамаваши Б.Мөнх-Оргил Коккайтай, харин Коорюү Э.Мөнх-Оргил Точинонадатай барилдана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж