ОХУ-д төгсөгчдийн сагсны тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

ОХУ-д төгсөгчдийн сагсны тэмцээн эхэллээ

ЗХУ /хуучнаар/, ОХУ-д сургууль төгсөгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ. Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс хоёр дахь жилдээ санаачлан зохион байгуулж буй энэ тэмцээнд ЗХУ, ОХУ-д их, дээд сургууль, техникум, тусгай болон техник мэргэжлийн сургуулийг дүүргэсэн үе үеийн төгсөгчдөөс бүрдсэн эрэгтэй ес, эмэгтэй тав, нийт 14 баг тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний тоглолтууд өглөө эхэлсэн бөгөөд нээлтийн ажиллагаа өнөөдөр 15.00 болох юм.

Сонирхуулахад, энэ жилийн тэмцээнд Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил зэрэг ЗХУ, ОХУ-д сургууль дүүргэсэн улс төрчид оролцож байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж