Сингапурын гран-пригийн түүх болоод статистик

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Сингапурын гран-пригийн түүх болоод статистик


Энэ амралтын өдрөөр болох “Формула нэг”-ийн цорын ганц шөнийн гран-при Сингапурын уралдааны өмнө.

Эхлээд ялалт

“Red Bull” багийн Австрали нисгэгч Марк Уэббер энэ улиралд дөрвөн түрүү авч, “McLaren”-ы Хэмильтон, “Ferrari”-гийн Алонсо нар тус бүр гурван удаа түрүүлсэн бол Баттон, Веттель нар хоёр удаа ялагчийн тавцанд гараад байгаа. Эдгээр нисгэгчид бол аваргын төлөө өрсөлдөж байгаа гол тамирчид юм.  “Ferrari” баг нийт 807 уралдаанд оролцож, 213 ялалт байгуулснаараа нэгт бичигдэж байгаа бол тэдний ард “McLaren” 169, “Williams” 113, “Red Bull” 112 ялалт авснаар удаалж байна.

Италийн гран-прид Фернандо Алонсо ялалт байгуулснаар өөрийн 24 дэх түрүүгээ авсан бол багийнхаа 2006 оноос хойшхи анхны ялалтыг Италид байгуулав. Испани нисгэгч ингэснээр таван удаагийн дэлхийн аварга Хуан Мануэль Фангиотой зэрэгцэж очоод байгаа бөгөөд одоо түүний дээр ердөө долоон нисгэгч л бүх цаг үеийн ажилтаараа бичигдэж байна.

Байрлал тогтоох гараа

Алонсо, Хэмильтон, Веттель, Уэббер нар энэ улиралд байрлал тогтоох гарааг эзэлсэн нисгэгчид. Гэвч байрлал тогтоох гараанд түрүүлсэн нисгэгч тухайн гран-придаа түрүүлсэн тохиолдол нь 14 уралдаанаас ердөө тавхан удаа.


Хэрэв Веттель Сингапурт байрлал тогтоох гарааг авбал энэ онд гэхэд л найм дахь удаагаа болох бөгөөд багийн хувьд 15 уралдааны 13-т болох юм.

Түүхэнд зөвхөн хоёр баг л 12 болон түүнээс их байрлал тогтоох гарааг нэг улиралд авч байсан нь 1988 болоод 1989 онд “McLaren” 15 удаа, “Williams” 1992 болоод 1993 онд 15 удаа тус тус тэргүүн эгнээнээс уралдааныг эхлүүлж байсан юм.

Хоёрдугаар байр
“Red Bull” энэ улиралд зургаан удаа дэд байрыг эзлээд байгаа юм. Харин дэлхийн аварга Женсон Баттон Монзад хоёрдугаарт бариалснаар өнгөрсөн оны зургадугаар сард Турк шалгарснаасаа хойш анх удаагаа.

Өмнөх уралдаанууд

2009 он – Льюис Хэмильтон
Хэмильтон гараанаас түрүүлж гарсан чигээрээ барианд орсон ч түүний хамтрагч Баттон онооны тэргүүллээ хадгалсан хэвээр. Герман нисгэгч Тимо Глог “Toyota”-гийн нэр төрийг Сингапурт гаргаж, хоёрдугаарт орж байсан бол Алонсо гуравт.

Харин Марк Уэббер 45 дахь тойрог осолдож, замаа эрт дуусгаж байсан бол Веттель питлэйнд хурд хэтрүүлснээс болж, торгууль хүлээн дөрөвдүгээрт жагсч байсан.

2008 он – Фернандо Алонсо
Энэ спортын түүхэнд хараар үлдэх уралдаануудын нэг болж, Фернандо Алонсо багийнхаа хамтрагч Нелсон Пике Жуниорын хийсэн ослын ачаар түрүүг авч байсан юм. Улмаар энэ хэрэг нь илэрч, “Renault”-гийн тухайн үеийн удирдлага болох Флавио Братиоре 2013 оныг хүртэл энэ спортоор шагайх эрхгүй болоод байгаа билээ.

Масса хэдийгээр тэргүүн эгнээнээс уралдааныг эхлүүлсэн ч питстоп алдаа гаргасныхаа үр дүнд 13-т орж, улмаар дэлхийн аваргын нийлбэрт нэг оноогоор ялагдаж байлаа.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж