
Чайковскийн нэрэмжит анхдугаар уралдаан болохоос ємнє Америкт сонгодог хєгжим тийм ч их єргєн дэлгэрээгүй байлаа. Дуу бичлэгийн фирмүүд рок-н-роллыг илүүтэйгээр сонирхоцгоож, Клайберн цєєн үзэгчдийн ємнє тоглолтоо хийдэг байжээ. Тэр ч бүү хэл заримдаа зоогийн газар єдєр, оройн хоолоор хєгжимддєг байсан аж. Түүнийг Москвагийн уралдаанд улс нь биш харин хєгжимчдийн нийгэмлэг нь дааж явуулсан гэдэг. Уралдаанд түрүүлснээс хойш Клайберны амьдралд эрс єєрчлєлт бий болсон юм. Нэг єдрийн дотор тэр дэлхийд алдартай хүн болж, гэртээ бараг л ардын баатар болсоор эргэн иржээ. Радио, телевизүүд 23 настай хєгжимчний тухай сурвалжлагаа давтан давтан дамжуулж байлаа. Гудамж талбай хүмүүсээр дүүрч ялагчаа задгай машинаар авч явж байв. Эргэн тойрон дуу хєгжим, бүжиг наадам, єнгє єнгийн цаасан ширхэг цас адил будран буух нь шинэ жилийн баярыг санагдуулж байлаа. Дєнгєж ирмэгцээ тэр Америкийн бүхий л томоохон хэвлэл мэдээллийнхнийг цуглуулсан том хэмжээний хэвлэлийн бага хуралд оролцжээ. "Тimе" сэтгүүлийн нийтлэлд: "Дэлхийн 2-р дайнаас хойш, АНУ-ын хэлсэн хийсэн бүхнээс ч илүүтэйгээр Клайберн ЗХУ-ыг Америкт элэгсэгээр хандуулж чадлаа" гэж бичсэн байв.
Түүний ялалтаас хойш сонгодог хєгжим моодонд орлоо. Вэн Кдайберн хэд хэдэн тоглолтоо "Карнеги-Холл"-д хийж гялалзсан амжилт үзүүлжээ. Тасалбарынх нь үнэ тэр үед сонсогдоогүй 70-80 долларт хүрсэн байна. Харин тоглолтын дараа Клайберн єєрийгєє жинхэнэ од болсныг мэдэрч, цагдаа нар түүнтэй гар барих гэсэн үй олон хүмүүсийг арай ядан тогтоож байлаа. Вэн Клайберны ялалтанд зориулж "Хєгмийн єдєр" гэдэг баяр тэмдэглэж байхаар тоггжээ.
Бичлэгийн томоохон фирмүүд аль л ашигтай гэрээнүүдийг нэг нэгнээсээ єрсєн санал болгож эхэлсэн байна. Түүний уран бүтээлийн дараагийн улирал нь зайгүй тєлєвлєсєн тоглолтын хуваариар дүүрч, хэвлэлүүд Элвис Преслийн шүтэн бишрэгчид Клайберн рүү гүйлдэж эхэллээ гэцгээн бичицгээж байлаа. 1963 онд Америкт Вэн Клайберны нэрэмжит тєгєлдєр хуурчдын анхдугаар уралдааныг ч зарлаж. Вэн Клайберны шагналыг анх хүртэгчид нь Зєвлєлтийн залуу хєгжимчид болох Н.Петров, М.Воскресенский нар байлаа. Нэр алдар нь залуу хєгжимчний толгойг эргүүлээгүй юм. Тэр олон ухаалаг ажил сэдэж, сургуулилалт дээрээ хүүхэд залуусыг чєлєєтэй оруулж, тоглолтын тасалбарыг залууст хєнгєлєлттэй үнээр худаддаж байхаар тогтжээ. Сонгодог хєгжмийг сурталчилж: "Бүтэлгүй хайрын тухай дуу сонсож байснаас, Чайковский, Рахманинов нарын хєгжмийг сонсож бай" гэж залууст зєвлєдєг байлаа. Суут Рахманиновын шарил дээр Москвагаас авчирсан голт бор цэцгийн бутыг тавьсан нь хєгжмийн зохиолчийн охин Ирина Волконскаяг ихэд баярлуулжээ. Вэн Клайберны хєгжимдсєн Чайковский, Рахманинов нарын концертууд шиг, тийм олон жил алдаршсан нэг ч пянз Америкт байгаагүй аж.
Вэн Клайберн 1965 онд дахин Москвад ирлээ. Түүний тоглолт дахиад л амжилттай боллоо. Нэгэн ярилцлагадаа тэр: "Москва намайг их урлагийн замд хєтлєн оруулсан юм" гэсэн байлаа. Чайковскийн уралдааны ємнє хэн түүнийг мэддэг байв? Түүнээс хойш 7 жил єнгєрєхєд залуу тєгєлдєр хуурч дэлхийн олон орноор аялан тоглосон байв. Түүний дуртай хєгжмийн зохиолч нь С.Рахманинов байжээ. Бүр, уралдаанд анх оролцохдоо ч түүний 3-р концертыг тоглож байсан юм. Вэн Клайберн Оросын хєгжмийн зохиолчдын бүтээлийг бүхэлд нь үнэлдэг байв. ЗХУ-д ирэхдээ тэр зєвхєн Москвад ч биш, суут Моцарт, Шопен, Бетховен, Прокофьев, Лист, Скрябин нарын ирж байсан Ленинградад бас тоглолтоо хийж байлаа.
Хєгжимд үнэн сэттэлээсээ, зүрхнээсээ дурласан түүнд тоглолт бүр нь судлагдаж танигдаагүй бүхнийг мэдрүүлдэг байжээ. "Хамгийн гол зүйл бол надад үнэн сэтгэлээсээ байх" гэж Вэн Клайберн хэлдэг байв. Москвагийн амжилтын дараах түүний ажлын хуваарь нь тоглолт, сургуулилалт, хэвлэлийн бага хурал гээд зай завсаргүй байлаа. Заримдаа шєнийн хоёр цаг, бүр єглєє болтол сургуулилалдаг байжээ.
Клайбернд их шагнал амалсан олон гэрээний санадууд ирж, тэр бүрийг сайтар бодсоны эцэст "одоохондоо залуу байна, єтлєхийн цагт хэрэг болно" гэсний эцэст бүгдийг нь хүлээн авч зєвшєєрч байлаа. Амьдралд нь цаг зав бага гарч байсан нь тєгєлдєр хуурчид, ур чадвараа ахиулах боломж олгохгүй байсан юм. Ядарч туйлдатлаа хєдєлмєрлєсний эцэст тэр, урьдын залуу, Москваг байлдан дагуулж байсан тэр л цог жавхаагаа алдсаар байлаа. Энэ үед түүнээс ур чадвараа дээшлүүлж байгаа эсэхийг л асууцгаах болжээ. Вэн Клайберн ч гараа савчин ингэх ямар ч цаг зав, боломж ч алга гэж хариулдаг болсон байв.
1974 оны хавар түүний эцэг нь нас барж, Клайберн тоглолтынхоо хуваарийг єєрчлєн Техаст ирж аавыгаа оршуулж байжээ. Клайберны тоглолтыг Єрнєдєд анхаарахаа байж, хэвлэлүүд ч ярилцлага авахаа бараг больсон байна. Америкийн зах зээлд сонгодог хєгжмийн эрэлт хэрэгцээ эрс багассан ч Орост түүнийг сонирхсон хэвээр байлаа. Тэнд Клайберны тухай хєрєг найруулал бичицгээж, яруу найрагчид шүлэг зохиол туурвиж, судлаачид ном гаргаж байв. Бүтэн улирлын туршид Клайберн Европт хэд хэдэн тоглолт хийж, АНУ-д эргэж ирээд жилд зуу орчим концерт тоглодог байлаа. Түүний тоглолтууд нь Скандинавын орнууд, Италид амжилттай болж, урын сангаа Прокофьев, Сэмуэл Барбер зэрэг орчин үеийн хєгжмийн зохиолчдын бүтээлээр баяжуулсаар байжээ. Америкт Клайберны тухай шуугиан намжиж эхэлмэгц түүний амьдрал арай жигд хэмнэлээр үргэлжилж, олон тоглолтууд нь багасахын хэрээр шинэ хєтєлбєрєє бэлтгэж, нэлээд томхон зохиолууд дээр ажиллах болжээ.
Орчин үеийн тєгєлдєр хуурын урлагийн хєгжилд Вэн Клайберн эргэлзээ байхгүй түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Тєгєлдєр хуурчийн ур чадварыг (техник) илүүтэй үзэх болсон єнєє үед, Вэн Клайберныг романтик тєгєлдєр хуурчаар эргэн санах хэрэгтэй. Тэр 19-р зууны тєгєлдєр хуурын дэг сургуулийг хүлээн авч, хойч үеийнхэнтэйгээ холбож єгсєн их хєгжимчний амьд жишээ. Тэр хэрхэн халуун дулаан, амьд сэтгэлээр хєгжимд хандаж болохыг үзүүлж чадсан юм.
Н.Наран