
залгамжлагч бүсгүй Paris Hilton өчигдөр загварын коллекцио танилцуулах
бизнес аялал хийхээр Японд очихыг хүссэн ч Японы Нарита хисэх онгоцны
буудалд түүнийг саатуулж, хар тамхины хэрэгтэй нь холбогдуулан хилээр
нэвтрүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэрбээр өнөөдөр Токиод загварын
шоугаа хийх байсан юм.
Мөн тус нисэх буудлын хамгаалалтын алба
түүнээс асууж, тодруулах зүйл байгаа тухай мэдэгдсэн байна. Харин Paris
“Би Япон орох төлөвлөгөөгөө цуцаллаа. Гэр лүүгээ буцлаа. Би үнэхээр
ядарч байна” гэжээ. Ийнхүү тэрбээр нисэх буудлынхны асуулгад оролгүй
нутаг буцсан байна.
Өнгөрсөн даваа гаригт түүний хар тамхитай
холбоотой хэргийн шүүх хурал болсон ба түүнд нэг жилийн тэнсэн харгалзах
ял оноож, нийгмийн ажил хийлгэхээр болсон. Түүнийг өнгөрсөн сард
Лас-Вегаст явж байхад нь цагдаа нар зогсоон шалгахад гар цүнхэндээ 0,8
грамм хар тамхи авч яваад баригдсан юм.
Н.Наран