“Киви” Хөх хотод тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

“Киви” Хөх хотод тоглоно

Жил бүрийн аравдугаар сард “UBS Music Video Awards” болдог уламжлалтай. “Киви” хамтлагийн продюсер Б.Ангирмаагийн санаачилсан энэхүү наадамд тус хамтлагийнхан байгуулагдсан цагаасаа хойш байнга оролцсоор ирсэн. Тэгвэл энэ жилийн наадамд оролцож чадахгүй гэнэ. Учир нь тэд урд хөршид тоглолттой байх аж. Энэ талаар хамтлагийн продюсер Б.Ангирмаа хэлэхдээ “Хөх хот, Ордос хотод тоглолтоо хийгээч гэсэн санал манай охидод ирсэн. Тиймээс тэнд очиж тоглолтоо хийх юм. Тиймээс “Mongolian Music Video Awards”-т оролцож амжихгүй байх гэж бодож байна. Харин клипүүд нь нэр дэвших байх” гэв.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж