Америк хөлбөмбөгчин амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Америк хөлбөмбөгчин амиа хорложээ

Хойд Америкийн хүчирхэг лигийн нэг үндэсний хөлбөмбөгийн лигийн “Денвер Бронкос” багийн бөмбөг хүлээн авагч буюу довтлогчийн байрлалд тоглодог Кенни МакКинли амиа егүүтгэжээ. Түүний цогцсыг түүний гэрээс олсон бөгөөд түүний толгой дээр дэр тавьсан байсан бөгөөд дэрний гадна талаас хагас автомат буугаар толгойн тус газраа буудсан байжээ. Одоогоор түүний амиа хорлосон шалтгаан тогтоогдоогүй ч задлан шинжилгээний дүнд тэр амь алдахаасаа өмнө их хэмжээний марихуан хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна.

Түүний багийнхан МакКинлиг бусадтай эелдэг дотно харилцдаг, амиа хорлох шалтгаан баймааргүйсэн гэж мэдэгдсэн байна.

Кенни МакКинлигийн хувьд 2009 оны драфтаар “Өмнөд Каролина” багаас сонгогдон “Бронкос”-ын бүрэлдэхүүнд нэгдэж байжээ. Коллежид тоглох ахуйдаа багийнхаа түүхэнд 2781 яард гүйж, 207 удаа амжилттайгаар бөмбөг хүлээн авсан гэсэн үзүүлэлтээр нэрээ мөнхөлсөн өсөх ирээдүйтэй залуу тоглогч байжээ.

“Бронкос” багаас түүний дурсгалыг хүндэтгэн энэ улирлыг дуустал хувцас солих өрөөнд түүний хэсгийг хэвээр хадгалахаар шийдсэн байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж