Хакуба озэки Котоошюг давлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Хакуба озэки Котоошюг давлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын аки башёгийн 11 дэх өдрийн барилдаанд их аварга Хакухо М.Даваажаргал Оросын сумоч Аранг уватэнагэ мэхээр давж, башёгийн 11 дэх, дараалсан 58 дахь даваагаа авлаа. Мөн өнөөдрийн барилдаанд манай сумочдоос комүсүби Какурюү М.Ананд Гүржийн озэки Барутог сотогакэ мэхээр давсан бол баруун жигүүрийн маэгаширагийн тавд эрэмбэлэгдсэн Хакуба А.Өнөржаргал башёг тэргүүлэгчдийн эгнээнд багтаж буй Болгарын озэки Котоошюг ёрикири мэхээр давлаа. Ингэснээр манай хоёр бөх хоёул долоон даваа, дөрвөн унаатай болоод байна.
Харин озэки Харумафүжи Д.Бямбадорж өнөөдрийн барилдаанд озэки Кайотой учраа тааран барилдаж, сакатоттари мэхээр ялагдсанаар таван унаатай болжээ. Түүнчлэн хоорондоо учраа таарч барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгням, Токитэнкү А.Хүчитбаатар нарын барилдаанд баруун жигүүрийн маэгаширагийн гурав дахь бөх Кёкүтэнхо ёрикири мэхээр өрсөлдөгчөө давсан байна. Манай бусад бөхчүүдийн тухайд Токүсэгава Б.Ганболд ёритаоши мэхээр Котошогикүг, Тамаваши Б.Мөнх-Оргил ошидаши мэхээр Кимураямаг давсан бол Моконами Г.Базарсад ёрикири мэхээр Хомашод, Асасэкирюү Б.Дашням сукуинагэ мэхээр Ёшиказэд, Коорюү Э.Мөнх-Оргил Шимоторид ёрикири мэхээр тус тус өвдөг шорооджээ

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж