Хөрөнгө оруулалтын асуудлыг шийджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын асуудлыг шийджээ

Энэ сарын эхний долоо хоногт аймгийн Төрийн сангаас 149,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт олгожээ. Үүнд, орон нутгийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамд 10 сая төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Тулга констракшн” компаниийн гүйцэтгэж буй аймгийн Засаг даргын тамгын газрын өргөтгөлд 10 сая, “Хэнтий Хангай” компанийн гүйцэтгэж буй Дархан сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгийн гүйцэтгэлд 50 сая, “Хэнтий-Ус” компанийн гүйцэтгэх хог хаягдлын цэгт хог булах цэвэрлэх ажилд 50 сая, “Баялаг хурах” компанийн гүйцэтгэж буй Жаргалтхаан сумын эмнэлгийн барилга засварт 14,3 сая төгрөгийг шилжүүлээд байгаа аж. Эдгээр ажлуудын гүйцэтгэл харьцангуй сайн байгаа талаар аймгийн удирдлагууд онцолж байв.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж