Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр байснаас Орхон голын бохирдолын байдалд хийсэн дүгнэлт голлох сэдэв байв. Ерєнхий сайдыг баруун аймгуудад ажиллах vеэр Архангай аймгийн иргэд Орхон голдоо хамгийн их санаа зовж, энэ чиглэлээр яаралтай арга хэмжээ авахыг засгийн газрын тэргvvнээс хvсч байсан юм. Баруун аймгуудад ажилласан томилолтын дагуу Ерєнхий сайд тєлєвлєгєє гарган, ажил эхлvvлж байгаагийн нэг нь мэргэжлийн хяналтын ерєнхий газраас Орхон голын бохирдолтын байдалд шалгалт хийсэн явдал юм. Энэ шалгалтын дvнг МХЕГ-ын дарга Я.Содбаатар єнєєдрийн Засгийн газрын хуралдаан дээр танилцууллаа. Тус шалгалтаар Орхон гол нь хамгийн их бохирдолтын ємнєх шат буюу III-IV ангиллын бохирдолтой байгаа нь тогтоогджээ.
Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Орхон голын урсацыг бvрдvvлэгч, тvvнийг тэжээгч болох Єлийн гол, Шийртийн гол, Улаан чулуут, Єлзийт тээлийн голын хєндийд “Алтан Дорнод Монгол” ХХК, “Монгол газар” ХХК-иуд ашигт малтмалын тусгай зєвшєєрєл эзэмшиж, алт олборлолтын vйл ажиллагаа эрхэлдэг юм байна. Эдгээр компаниуд одоогийн байдлаар хаягдлын далан сэргээх, бохирдлыг зогсоох талаар ямар ч арга хэмжээ аваагvй ажээ. Энэ асуудлыг дараагийн хуралдаан дээр дахин хэлэлцэж, Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

Б.Мандах