Цэцэрлэгийн халаалтын асуудлыг шийджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн халаалтын асуудлыг шийджээ

Завхан аймгийн есдүгээр цэцэрлэгт 15 багш, ажилсад  100 хүүхэд хүмүүждэг. Уг цэцэрлэг нь анги бүхэнд нийтдээ 16 зуухаар халаалтаа шийддэг байсан бол энэ онд бага оврын Хятад улсад үйлдвэрлэсэн 6 жи маркийн  уурын зуухтай болж, нэгдсэн халаалтанд шилжсэн байна. Ингэснээрээ жилд 22 машин мод хэрэглэдэг  байсан уг цэцэрлэг өвөлдөө 20тонн нүүрс хэрэглэнэ гэсэн тооцоо гарчээ. Улсын төсвийн хөрөнгө  оруулалт буюу БСШУЯ-ны сайдын багцаас хувиарласан 50 сая төгрөгийг уурын зуух шинээр барих түүний нэгдсэн   шугам сүлжээнд зарцуулсан байна. 1954 онд байгуулагдсанаасаа  хойш их засвар хийгээгүй байсан энэ цэцэрлэг шинэ халаалтын зуухтай болсноор хүүхдүүдийн болон  багш ажилчдын  ажиллах  орчин нөхцөл эрс сайжраад зогсохгүй ямар ба аюул гэмтэл ч гарах шалтгаан буурсан байна.

Тогтохням

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж