Бал даргын хөшөө цогцолборын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Бал даргын хөшөө цогцолборын нээлт боллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, улсын Маршал, Зууны манлай улс төрч Ю.Цэдэнбалын хөшөө цогцолборын нээлт өнгөрсөн долоо хоногт боллоо. Түүний төрсөн өдөр буюу энэ сарын 17-нд Улаангом хотноо болсон нээлтийн арга хэмжээнд Хууль Зүй Дотоод Хэргийн Яамны сайд Ц. Нямдорж, Эрүүл Мэндийн Яамны сайд С.Ламбаа, УИХ-ын тамгын газрын дарга Ч.Хүрэлбаатар, Нутгийн зөвлөлийн дарга Б.Чойжилсүрэн, “Цэдэнбал академи”-ийн тэргүүн Ц.Жамбалсүрэн, Аймгийн удирдлагууд, Улсын далай аварга А.Сүхбат Улсын арслан Б.Ганбат, Улсын заан Д.Бумбаяр болон бусад аймгаас ирсэн зочид төлөөлөгчид оролцлоо. Тус цогцолборын бүтээн байгуулалтын ажил 690 сая төгрөгийн өртөгөөр бүтсэн бөгөөд Засгийн Газраас 300 саяыг баталж өгсөн, үлдсэн 390 гаруй сая төгрөг нь албан байгууллага, аж ахуй нэгж, компани, хувь хүмүүсийн хандиваар бүрдсэн байна. Тухайлбал Арвижих Увс компани 15 сая, Ундрах Увс компани 15 сая төгрөг, Мөнхжим Өргөө 10 сая, Хаан банк 10 сая зэргээр мөн төрийн байгууллагуудын ажилчид цалингаасаа хандив өргөсөн аж. Ю.Цэдэнбалын хөшөө нь боржин чулуун суурьтайгаа нийлээд 6 метр өндөр, сонгодог дөрвөн хөлтэй ширээн дээр үндсэн хууль, түүх гэсэн хоёр ном тавьсан бөгөөд хажууд нь зогсож буй нэлээн залуу үеийнх нь төрхөөр бүтээсэн байна. Загварыг нь уран барималч Л.Ганхуяг гаргажээ. Харин төв талбайг Арвижих Увс компани бүтээн байгуулсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж