![](https://news.mn/wp-content/archive2/local/photo/2010/9/be0db3606ed376fc/c9eb6345e3a1148ebig.jpg)
Бор-Өндөр хотоос 2009 онд 11 иргэнд нийт 77 сая төгрөгийн зээлийг “ХАС” банкны салбараар дамжуулан олгосон байна. Зээл авсан иргэдээс үйл ажиллагаагаа огт явуулаагүй гурван хүн байсан, үлдсэн нь үйл ажиллагаагаа эхлэх гэж байна гэсэн шалтгаан тоочиж байв.
Ажил үйлчилгээ огт эхлүүлээгүй гэх Ж.Батчимэг, Л.Мөнхчимэг, Ц.Ширнэн нарын иргэд нийтдээ 10 саяын зээл авчээ. Шалгалтын албаны шийдвэрээр зээлийг нь эргэн төлүүлэхээр боллоо.