Нэрт хөлбөмбөгч
Девид Бекхам түүний эхнэр Викториа нар дөрөв дэх хүүхдээ хүлээж буй тухайгаа
зарлаж шуугиан тарьсан. Хосууд гурван хүүтэй ба шинэ төрөх хүүхдээ охин
байгаасай гэж хүсч буй тухайгаа дурьдаж байсан юм. Харин тэдний хүсэл биелж,
хэвлий дэх хүүхэд нь охин болох нь батлагджээ.
Викториа 16 долоо хоногтой жирэмсэн бөгөөд өнгөрсөн долоо
хоногт хүүхдийнхээ хүйсийг тодорхойлуулсан аж. Хосууд охинтой болох тухайгаа
мэдсэн даруйд гэр бүлийн бяцхан баяр хийж,
ойр дотны найзуудаа урьж, хамтдаа баяраа тэмдэглэжээ.
“Би охинтой болохыг маш их хүсэж байсан. Гурван хүү маань
аавынхаа туслахууд шүү дээ. Харин би нэг ч туслах байхгүй. Удахгүй охин маань
мэндэлж, манай баг хүч сэлбэхээр боллоо” хэмээх ихэмсэг хатагтай Викториа
сэтгэгдлээ хуваалцсан байна.