Бэлчээрээ хашаалж хамгааллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Бэлчээрээ хашаалж хамгааллаа

Гэнэтийн цас шуурганд хоригдсон мал бэлчээртээ гарч чадалгүй 1-2 өдрөөр хашигдсанаас өл алдаж  тэр жилийн хорогдлын гол шалтгаан болдог. Өнгөрсөн өвөл, хаврын зудад 750 гаруй мянган мал хорогдуулсан  гашуун сургамжинд дүгнэлт хийсэн Дундговь аймгийн удирдлага малчин өрх бүрт  өвөлжөө хаваржааны ойр хашаалсан бэлчээртэй болох чиглэл өгчээ. Ингэхдээ  бэлчээрээ хаших шонг түгжиж бэлдсэн өрхөд төмөр торыг үнэгүй өгч байгаа аж. Тэдгээр малчин өрхийн 20 гаруй хувь нь өнөөдрийн байдлаар  2-5 га бэлчээр хашаалж, хамгаалаад байна. Хашаалж, хамгаалсан бэлчээр  хэд хоногийн цас шуурганд мал сүргээ өл алдуулахгүй авч гарах  найдвартай нөөц юм.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж