
Монголын олон залуусын харцыг булаадаг “Киви” хамтлагийн гурван бүсгүй хадамд гарахгүй гэнэ. Тэд өнөөдөр “Бидний дурлал” шинэ цомгоо сэтгүүлчдэд танилцуулж, хэвлэлийн бага хурал хийсэн юм. Хэвлэлийн хурлын үеэр тус хамтлагийн фен клубын тэргүүн, нэгэн хөвгүүн “Агий эгчээ та найз залуутай юу” гэх асуултыг дуучин Агийд тавив. Харамсалтай нь дуучин Агий “Энэ бол хувийн нууц. Нууц хэвээр үлдэг” хэмээн хариулсан юм. Харин бусад гишүүдийн хувьд ойрын хугацаанд хэн нэгний бэр болохгүй, хэмээн мэдээлж байв. Тиймээс “Киви” хамтлагийнхан мөддөө хадамд гарахгүй гэнэ шүү.
Мөн хамтлаг тарах гэж байгаа гэх цуу яриа ч худал гэнэ. Тэд ирэх жил кинонд тоглохоор төлөвлөөд байгаа төдийгүй шинэ цомгийн ажилдаа ханцуй шамлан орсон байна.
М.Анир