НҮБ-ын хурал өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

НҮБ-ын хурал өнөөдөр дуусна

АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй  НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын асуудлаарх дээд хэмжээний бага хурал өнөөдөр дуусна. Өнгөрсөн даваа гаригт эхэлж, гурван өдөр үргэлжилсэн  хуралд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки мун 140 орны төр засгийн тэргүүн наро оролцож байгаа бөгөөд манай улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид мөн хуралд оролцож байгаа юм. Хурлаар төрийн тэргүүн нар болон олон улсын байгууллагын хариуцлагатнууд мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилт, болон тус үйл явцыг хэрхэн түргэтгэх асуудлаар санал бодлоо солилцож байгаа аж. Өнгөрсөн жил189 орны төлөөлөгч НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын асуудлаарх дээд хэмжээний бага хурлаар "Мянганы тунхаг" батлан, 1990 оны үндэс дээр дэлхийн бүх ядуу хүн амын хэмжээг 2015 оноос өмнө тал хувиар бууруулах зэрэг найман зорилт буюу мянганы хөгжлийн зорилтыг дэвшүүлсэн юм.
Бан Ки мун хурлын үеэр хэлэхдээ, мянганы хөгжлийн зорилтыг тогтоосноос хойш, "маш олон хүндрэл бэрхшээл болон эргэлзээтэй асуудалд учирсан бөгөөд 2015 оноор тогтоосон зорилтын хугацаа дуусах дөхөж байгаа хэдий ч зорилтоо биелүүлж чадах юм" гэжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж