Дрогба дөрвөн цом хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Дрогба дөрвөн цом хүсч байна

Шинэ улирлыг гайхалтай эхлүүлж, Премьер лигийн эхний таван тоглолтдоо бүгдэд нь ялалт байгуулж, мөн Аваргуудын лигийн эхний тоглолтонд “Жилина”-г 4:1 харьцаатай буулган авсан “Челси” клубын гол довтлогч Дидье Дрогба энэ жил дөрвөн цом хүртэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ жил 32 настай Кот Д’Ивуарын довтлогч өөрөө ч гайхалтай формтой байгаа билээ. Тэрбээр энэ талаар “Ийм том амжилтанд хүрнэ гэдэг мэдээж хэцүү. Гэхдээ яагаад болохгүй гэж, бид энэ эрчээрээ улирлын турш гайхалтай байж, амжилтын оргилд хүрч болно шүү дээ” хэмээжээ. Мөн тэрбээр “Энэ улирал хүндхэн болох нь гарцаагүй. Тиймээс л бид энд байна, бид аваргаа баталж, Премьер лигийн цомыг дахин өргөн мөн Европын тавцнаас авч үзээгүй алдартаа хүрэхийг хүсч байна” гэсэн байна.
Дрогбагийн хувьд өнгөрсөн улирлын Премьер лигийг 29 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн бол одоо тэр хэдийнэ таван гоолоор эсрэг багийнхаа хаалгыг мялаагаад амжжээ.

 Score Studio
               

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж