Укагийн шинэ стиль – хар үс

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Укагийн шинэ стиль – хар үс


Танд Укагийн хар үс таалагдаж байна уу?

“Киви” хамтлагийн дуучин Ука blonde үсээрээ стилиэ бүрдүүлдэг нэгэн. Тэгвэл тэрбээр стиль, имижээ өөрчилсөн байна. Тус хамтлагийн тав дахь “Бидний дурлал” шинэ цомог саяхнаас худалдаанд гараад байгаа. Тэд шинэ цомгийнхоо хамгийн эхний “Тэнгэр газрын дунд” гэх дуундаа клип хийлгэсэн байна. Тус клипэнд Ука, Агий, Намуунаа гурав тас хар үстэй Retro стилийг бүрдүүлжээ. Хамтлагийн шаргал үст Укагийн хар үс түүнд тун сайхан зохисон харагдаж байсан шүү.

Ука шинэ үс засалтынхаа тухай хэлэхдээ “Хүмүүс намайг үсээ хар өнгөтэй болгохоор “Киви” хамтлагийн утга алдагдана гэж боддог байсан. Тэр бодлыг нь өөрчлөх гэж би өнөөдөр ийм хар үстэй болчихсон сууж байна. Хэдий миний үс хар өнгөтэй болсон ч “Киви” хамтлаг хэвээрээ л байна шүү дээ” гэв.

Тэдний шинэ клип өнөөдрөөс эхлэн телевизээр цацагдах аж.

М.Анир 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж