Видич Бербатовыг магтав

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Видич Бербатовыг магтав

Английн Премьер лигийн тавдугаар тойргийн хамгийн сонирхолтой тоглолт буюу “Манчестер Юнайтед” болон “Ливерпуль” багийн тоглолтод хет-трик хийсэн Димитар Бербатовыг уг тоглолтод багаа ахлан тоглосон Неманья Видич магтлаа.
Бербатовын хувьд энэ хоёр багийн алдарт өрсөлдөөнд 1946 онд Стан Пирсоноос хойш гурван гоол оруулсан анхны “МанЮ”-гийн тоглогч болсон юм. Түүний гайхалтай гоолуудын ачаар тэд Мерсисайдын “Улаанууд”-ыг 3:2 харьцаатай буулгаж авсан билээ. Видич Болгар довтлогчийн талаар “Бид бүгд Димитарын чадварыг мэднэ. Түүний бөмбөг эзэмших чадвар гайхалтай. Гэвч өнгөрсөн жил тэр олон гоол хийж чадаагүй. Харин энэ жил байдал өөрчлөгдөж байна. Тэр гоолыг урсгаж байна. Чухал гоолуудыг ч хийж байна” гэжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж