Гэмт хэрэгтний элит бүлэг

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Гэмт хэрэгтний элит бүлэг

(“L’Unita, ИТАЛИ)

Ельциний отог омгийн анд нөхдөд ойр байдаг  гэмт хэрэгтний бүлэг нь маш их харгис хэрцгий бөгөөд улс төрийн хэрэгт эрээ цээргүй оролцдог Коза Ностратай ихэр мэт адил. Омгийн ахлагч нь Борис Березовский байсан бөгөөд тэр өглөө хүн алах захиалга өгчихөөд орой нь юу ч болоогүй мэт хэнэггүй царайлан  Жорж Соростой зоог барьж байх чадвартай…

ПИНО АРЛАККИ (Pino Arlacci)
/Европын парламентын депутат, НҮБ-ын дэд ерөнхийлөгч/

Би ямар ч байсан Ходорковскийд тохиолдсон явдлаас болж үс толгойгоо үгтээн зулгаахгүй. Харин түүнийг эрх чөлөөний төлөө явж байгаад золиос боллоо гэж үзэж байгаа хүн бол энэ талаар шуугиан тарьсан худал хуурмаг суртал ухуулгад автаж толгойн эргэж самуурсан нэгэн юм. Сэтгүүл зүй-улс төрийн энэ Вавилоны цамхаг бүхнийг төөрөгдөлд оруулж байна. Сакине,Баттисти, Ходорковский нарын хооронд ямар ялгаа байгаа юм бэ? Үүнээс болж ингэж сүржигнэж,шуугиан дэгдээх шаардлага байсан гэж үү. 

Вавилоны цамхаг гэдэг  хэлц үгээр:-бүтэшгүй мөрөөдлийг илэрхийлдэг. Сакине нь нөхрийнхөө араар тавьж, Лалын шүүхээр чулуугаар шидүүлэн алах ял авсан эмэгтэй юм. Мафийнхныг бусдаас ялгаж салгаж танихтайгаа хүн гэж би өөрийгөө үнэлдэг учраас Ходорковскийг  аюултай хүн гэж боддог.

Тэрээр гэм буруугаа хүлээж,өөрөөс нь болж хохирол амссан хүмүүсээс уучлалт хүсч, худал хуурмагийн үүр уурхай, ертөнц  диваажин гэж үздэг газарт луйвардаж дээрэмдсэн хөрөнгө мөнгөө нуун дарагдуулж,  эргүүлж өгөхийн оронд  сюрреалист далайц хэмжээнд хүртэл олон нийтийн үзэл бодлыг төөрүүлэхэд түүнийгээ зарцуулан чиглүүлж байна. Одоо Ходорковскийг Анд­рей Сахаров, Махатма Ган­дийн хэмжээнд тавьж байгаа бөгөөд удахгүй Иисус Христ­тэй зүйрлэх биз.  Засгийн эр­хийн төлөө тэмцэлд ялагдал хү­­лээж, эргэлзээ төрүүлсэн шүүх ажиллагааны явцад өр­гөст  тор­ны цаана суусан гэгч Оли­гар­хийн тухай ийнхүү үлгэр домог шиг зүйл зохион шуугиж байгаа билээ. Яагаад би дээл хувц­саа урж тасдан,орилж хаш­гирахгүй байгаагийн өөр нэг учир шалтгаан бол миний бие 1990 оны үеийн Орос орон­той танилцсанд оршино. Энэ бол Мафийн орон байсан бө­гөөд уг бүтцийг гол цогцлон бүтээгч,олсон орлогыг өөртөө шин­гээн авч байсан хүмүүс нь Ходор­ковский болон түүнтэй хамтран зүтгэгч-Олигархиуд бай­сан юм. Түүнийг Өрнөдийн санхүүчдийн хөрөнгө мөнгөний тусламжтайгаар байгуулсан бө­гөөд Коммунист лагерийг сүй­рэн унасны дараа уул овоотой жишэхүйц  мөнгөний ашиг ор­лого олно гэж тэд төлөвлөж бай­лаа.

Чухамдаа Европын болон Аме­рикийн банкууд Оросын ма­фийн хууль бусаар дээрэмдэж олсон мөнгийг өөртөө авч шин­гээн,  аугаа энэ их улсыг сар­нин бутрах ирмэгт хүргэсэн юм. Гэвч энэ найр цэнгэл Пу­тин төр засгийн толгойд гарс­наар төгсгөл болж, түүний ам­жилтын оньсого нь одоо Оро­сын сонгогчдын 70 хувь нь дэм­жиж байгаагаар тайлагдаж байна. Путинийг үзэн яддаг учраас Англи-Америкийн биз­не­сийн  том бүлгийнхэн бо­лон тэдний мэдэлд байдаг сэтгүү­лүүд Ходорковскийг гэнэт өрөв­дөж хайрлан шуугиан дэгдээсэн юм.

Ельциний эрин үеийн ноёр­хогч бүлгийнхэн хулгай луйв­раа үргэлжлүүлэн хийж, авил­га-хээл хахуулийн хүчинд цаа­шид оршин тогтнох ёстой бай­­лаа. Гэмт хэрэгтнүүдийн бү­лэг­лэлийг-Коза-Ностратай зүйр­лэж болох бөгөөд үүнд Ель­цинд ойрхон байдаг анд нөхдүүд нь болон Олигар­хиу­дын дотны хүмүүс орно. Оро­сын олигархиуд улс төрд эрээ цээргүй  хутгалдан орж, хар­гис хэрцгийгээрээ нэрд гар­сан бөгөөд түүнийгээ асар их хөрөнгө баялаг, мэдлэг боловс­рол болон нийгэмд эзнлж буй байр сууриараа халхавчилж бай­даг. Энэ бүхэн нь хөөрхий муу ямаа хариулагч Дон Кор­леоны зүүдэнд ч орохгүй явдал бай­сан билээ.

Оросын Коза-Нострагийн тол­гойлогч нь Борис Березовский байсан юм. Одоо тэр Италийн сэт­гүүлчдэд ярилцлага өгөх үеэ­рээ Их Британиас улс төрийн орогнол хүссэн хөөр­хий­лэлтэй хүний дүрд тог­лон жүжиглэдэг болсон. Бере­зовс­­кий бол өглөө хүн алах за­хиалга өгчихөөд, да­раа нь түү­нийг бүх талаар дэм­жих гэж бай­гаа Жорж Со­ростой оройн хоол хамт зооглох гээд хэнэг ч үгүй явж байх хүн.

Березовский математикч мэр­гэжилтэй бөгөөд ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн бол Ходорковский Коммунист За­луучуудын Эвлэлийн дээд удирд­лагын чухал албан тушаа­лыг эзлэн сууж байсан. Бусад боссууд ч ялгаагүй бүгд л олон нийтэд танигдсан хүмүүс юм. Учир нь тэд парламентад сууж, үйлдвэрлэлийн салбарын удирдах албан тушаал, хотын даргын суудлыг эзлэн, сонин сэтгүүл, үндэсний телевизийн сүлжээнүүдийн эзэд байдаг. Хэ­рэв Оросын гэмт хэрэгтэн оли­гархиуд оюун ухааны ийм их мэдлэгийн түвшинтэй бай­гаагүй бол бид Түүхэн томоо­хон заль мэхийн гэрч хэзээ ч болохгүй байсан юм.  Энэ нь Дэлхийн эдийн засгийн хоёр­дугаар чуулга уулзалт Да­вос хотод болох үеэр “Их долоо”-гийн байгуулсан эвс­лийн үр дүнд боломжтой бол­жээ. Үүний гол зорилго нь Ель­циний сонгуулийг дэмжих асууд­лыг бүх талаар хангах яв­дал байсан юм. Энэ арга мэ­хийн хүчинд Олигархиуд Оро­сын бүх баялгийн бараг тал хувийг булаан авчээ. Цар хэм­жээгээрээ том энэ ов мэх нь “Хувьцааны оронд зээл олгох” нэр­тэй байсан бөгөөд дараахь байдлаар үйл ажиллагаа явуулж байлаа.

1995 оны сүүлчээр ОХУ-ын Засгийн газар Төв Банк­наа­саа зээл авахын оронд Оли­гар­хиудын мэдэлд байдаг бан­куудад ханджээ. Зээл олгосны баталгаа болгож эдгээр бан­кууд Оросын хамгийн том үйлд­вэрүүдийн багц хувьцааг түр хадгалах нэрээр өөрийн мэдэлдээ авсан байна. Жилийн дараа дээрх банкуудад ав­сан багц хувьцааг хэвээр хадга­луула­хын тулд Засгийн газар ав­сан өр төлбөрөө эргүүлж тө­лүүлэхгүй байх талаар шийд­вэр гаргасан юм.  Үүний дүнд Березовский болон түү­ний тойрон хүрээлэгчид 110 сая доллар зээлүүлсний үр дүнд 5 тэрбум долларын үнэ өртөгтэй “Сибнефть”-ын хувь­цааны 51 хувийн эзэд болсон юм.  Ходорковский тэргүүтэй “Менатеп” групп зургаан тэр­бум долларын үнэ өртөгтэй “Лукойл” гэдэг газрын тос­ны компанийг хяналтдаа оруула­хын тулд ердөө 160 сая доллар төл­сөн байна.

Потанины өөр нэг найзын банк 2 орчим тэрбум дол­ларын үнэ өртөгтэй металл үйлд­вэрлэлтээрээ дэлхийд тэргүүн Оро­сын уулын металлын “Но­рильс­кий никель” груп­пийг өө­рийн мэдэлдээ оруула­хын  тулд 250 сая доллар зарцуул­жээ.

“Хувьцааны оронд зээл ол­гох” ов мэх бол Оросын капи­тализмын худал хуурмаг үндсэн гол илэрхийлэл эмгэг бөгөөд энэ нь Мафийн шинжтэй улс төрийн Олигархиудыг төрүүлж, бэхжүүлэн Орос орныг асар их ядуурал, хор хохиролд учруул­сан юм. Үүнээс өмнө ийм хор хохирлыг Орос орон 1941 онд фашистууд дайран довтлох үеэр л амссан билээ.   Ердөө хэд­хэн жилийн дотор үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ тал хувьдаа хүртэл хорогдож, хүн амын хадгаламжид байсан мөнгөний ханшийг зориуд  уна­гаж, үнэгүйдүүлснээс болж рубль үнсэн товрог болж ху­вирсан юм. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ядуурлын доод түвшинд хүн амын 2 хувь нь байсан бол 1990-ээд онд 40 хувьд хүрсэн байна. Урьд нь ул мөргүй болтол устгаад байсан өвчин эмгэгүүд сэдэрч гарсны уршгаар хүн амын наслалтын дундаж хэмжээ таван жилээр хорогдсон байна. Удаан хуга­цааны туршид Төр,засаг тэт­гэ­вэр тэтгэмж, цалин хөлс олгохгүй байсан энэ үед бүх төр­лийн гэмт хэргийн бүлгийн дээрэмчид дураараа зугаацаж цэнгэж байлаа.

Ельциний үед цэцэглэж бай­сан баячуудын ноёрхол нь цэ­вэр капитализмд шилжин орох урьтал болох бүдүүлэг хоц­рогдонгуй маягийн капи­та­лизмын шинж тэмдгийн ямар ч илрэлгүй байсан юм. Энэ нь огт ирээдүйгүй эрх баригч систем байсан бөгөөд оршин тогтнохын тулд цаашид ч хулгай луйвар хийж, авилга-хээл хахуулийг үргэлжлүүлэх ёстой байлаа. Түү­ний хамгийн гол эмзэг зүйл нь  хууль ёсны жинхэнэ дарх­лал хамгаалалтгүй сул дорой байсан явдал юм.

Оросууд Ходорковскийг огт  хүндэтгэдэггүй

Нөхөрсөг бус ханддаг засгийн газрын зүгээс өмч хувьчлалыг хууль бус явагдсан гэж зарлах магадлалын өмнөх айдас бо­лон өнөөгийн олигархиудын хө­рөн­гө баялгийг шинээр төрөн гарсан хулгайч луйварчид дээ­рэмдэн булаан авах айдас хүй­дэс дараахь хоёр үр да­гаварт хүргэсэн байна. Энэ нь олигархиуд Оросын нутаг дэвс­гэрээс хөрөнгө капиталаа гар­ган зөөвөрлөхөд хүргэсэн явдал бөгөөд түүнийг нь Швей­царь, Англи, Америкийн бан­кууд хоёр гараа дэлгэн, хор­мойгоо тосон хүлээн авч тэр их баялгийг эргэлдүүлэхэд бэлэн байдлаар байршуулсан билээ. ”Тэр  үед Bank of America болон түүнтэй ижил төстэй газруудад ямар их шуугиан дэгдсэнийг сэргээн харж болох” билээ. Гэвч энэ бүх асуудал нь Оро­сын мафийн бүлэглэлүүд өөрс­дийгөө хуулиас гадуур дарх­лаатай болгож, улс төрийн шинжтэй яриа хэлэлцээ өөрийн эрхгүй хийхээр завдаж байх яг тэр үед босч ирсэн байна.

1999 онд засгийн эрхэнд ерөн­хийлөгч Ельцинд төдийгүй Оли­гархи нарын сэтгэл санаанд нийцсэн нууц тусгай албаны хүн гарсан юм. Түүнийг шаардлага гарвал бараг хоёр сар тутамд ямар нэг хүндрэлгүйгээр халж сольж болдог олон ерөнхий сай­дуудын нэг гэж тэд үзэж байлаа. Гэвч Владимир Путинд ялгагдах нэг онцлог зүйл бай­сан юм. Коммунизмын дараахь Орос орны гэмт хэргийн том тогоонд ороогүй Улсыг Аюу­лаас Хамгаалах Хорооны “КГБ” удирдлага түүний ард байсан юм. Тэд бутран сарнисан улс орны хашааны захад хүртэл ши­дэгдэн хаягдсан боловч Оросын ард иргэдийн сэтгэл зүрхэнд байдаг онцлог зүйл болох үн­­дэсний бахархлаа хадгалсан хэ­­вээр байсан байна. Тэдний тулгуур дэмжлэгт түшиглэхийн зэрэгцээ Ельцин болон Ма­фийн удирдлага-боссуудын үйл ажиллагаанд олон нийт дур­­­­гуйцлээ илэрхийлж байгааг хар­галзан үзэж, Путин өөрийг нь дэвшүүлж өндөр суудалд суул­гасан тэднээс зайгаа маш түргэн хугацаанд барьж холд­сон юм.

Засгийн эрхэнд гарснаасаа хойш хэдхэн сарын дараа Оли­гархиудын өмнө дараахь хоёр зам сонгох саналыг Путин дэв­­шүүлжээ. Эрээ цээргүй хов­доглон залгих шинжтэй явагд­сан өмч хувьчлалыг үр дүнг эргэн хянахгүй байх болон санхүүгийн үйл ажиллагаагаа цаашид үр­гэлж­­лүүлэн явуула­хын зөв­шөөрч бай­гаагийн ха­­риуд Оли­гар­­хиудыг улс тө­рийн үйл ажил­лагаанд ямар нэ­гэн байд­лаар хөнд­лөнгөөс орол­­цохоос татгалзах болзол тулгасан юм.

Эсрэг саналтай байх юм бол Путин тэдэнд бүх нийтийг ха­марсан дайн зарлана гэж амлажээ. Тухайлбал, Булаан дээ­рэмдэж авсан баялгийг буцааж улсын өмч болгох,олон тооны гэмт хэрэг үйлдсэн ( террорист үйл ажиллагаа, аллага хядлага, хулгай дээрэм, зальдан мэх­лэлт, хүн барьцаалах, дарамт­лан хээл хахууль авах, татва­раас зайлсхийх гээд тоо томш­гүй гэмт хэрэг ) хэр нь хуу­лийн гадуур байх явдлыг төгс­гөлд хүргэх дайн байлаа. Үүний мөрөөр НҮБ-ын дэргэд ми­ний удирдаж байсан зохих ёсны албадуудтай хэлхээ хол­­боо тогтоож эхэлсэн юм. Хууль бус аргаар баялаг эзэм­шин, дэлхийн санхүүгийн тө­вүү­дэд бохир мөнгө угааж байгаа явдлыг илрүүлэн хураан авч, хохирол амссан засгийн газруудад буцаан олгох тухай санал санаачилгыг бид тэр үед гаргаад байлаа.

Путиний санал Мафийн фрон­тод хагарал гаргасан юм. Зарим олигархиуд саналыг нь хүлээн зөвшөөрчээ. Бусад нь түүнийг элэглэн дооглож, засч  залруулж болшгүй алдаа гаргасан юм. Тэр үед ерөнхийлөгч болоод байсан Улсын аюулаас хамгаалах Хо­рооны ”КГБ” тусгай албаны ажил­тан асан хүний бахь мэт зуу­ралтыг тэд урьдчилан харж дүгнэлт хийлгүй алдсан би­лээ. Баривчлагдах төрөл бү­рийн шалтаг шалтгаанаас зайлж Бе­ре­зовский Их Бри­та­нид нууг­дан хорогдож, тэн­дээс Анг­лийн нууц тусгай ал­бадын зөв­шөөрлөөр Оросын эс­рэг хорлон сүйтгэх үйл ажил­ла­гааг санхүүжүүлж бай­на. Ха­рин Ходорковский Пу­ти­нийг улс төрийн тэмцэлд өдөн дуу­­даж, Путинийг албан ту­шаа­лаас нь ховхлох найдлага өвөрт­лөн, дайсагнан ханддаг улс тө­рийн намуудыг санхүүжүүлж эхэл­сэн юм. Гэвч энэ санаархал нь ну­ран унасан билээ.

Ходорковский бол дээр дурьд­сан шалтгааны уршгаар Орост ямар ч нэр хүндгүй хүн билээ. Түүний давшилт дайралтууд Пу­тинийг сулруулсангүй, ха­рин ч эсрэгээр түүний нөлөөг улам бэхжүүлсэн юм. Гэвч Хо­дорковский одоо ч гэсэн маш их хөрөнгө мөнгөтэй баян хүн бөгөөд түүний эд баялаг нь гадаадад хадгалагдаж бай­даг. Тэрбээр түүгээрээ нэр ал­дар­тай лобби бүлгүүдийг бо­лон олон нийтийн үзэл бод­лыг бүрэлдүүлдэг алдар­тай агентлагуудын хийж гүй­цэтгэсэн ажлын хөлсийг төлөх чадвартай. Европын парламент дахь хөрөнгө мөнгө багатай ажил мэргэжил нэгтний явуулж буй үйл ажиллагаагаар нь үүнийг би мэддэг юм. Тэд  уг нь Үйл хэргээ шударга сайн  үйлсийн тө­лөө зарцуулж зориулахын оронд Ходорковскийг өмөө­рөн хамгаалах кампанит арга хэмжээнүүдэд идэвх чармайлт­тай оролцож байдаг билээ.

Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж