Иан Холловэй бууж өгөхийг хүсэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Иан Холловэй бууж өгөхийг хүсэхгүй

Премьер лигийн “Улбар шарууд” ням гарагт “Челси”-д Стэнфорд Бриж цэнгэлдэхэд 4:0-ээр бут ниргүүлсэн ч “Блэкпуль”-ийн менежер Иан Холловэй харамсахгүй байгаа гэнэ. Улирал эхлээд тэд “Арсенал”-д 6:0 харьцаатай хожигдож, дараа нь “Уиган Атлетик” болон “Ньюкастл Юнайтед”-ыг буулган авсан ба “Фулхэм”-тэй тэнцсэн билээ. Иан Холловэйн үзэж буйгаар түүний залуус хүснэгтийн эхний хагаст бичигддэг багуудыг мартаад өөрсдийн тоглолтоо гаргаж чадвал Премьер лигийн анхны улиралаа амжилтаар дуусгана гэнэ.
Холловэй “Бид лигийн шилдгүүдийн хоёртой нь талбайд нь туллаа. Нэгд нь дөрөв, нөгөөдөхөд нь зургаан гоол алдсан. Түүнээс ч муу байж болох л байсан. Одоогоор миний ажил бол шилдгүүдтэй ижил төвшинд тоглох бус харин тэдэнтэй ойролцоо тоглолтыг үзүүлэх”  гэжээ. Мөн тэр “Бид дөрвөн тойргоос 12 онооны долоог нь авсан байна. Энэ бол чамлахааргүй үзүүлэлт” гэсэн байна. Түүний багийн зорилго бол долоо, долоо хоногоор сайжирч, ирэх жил гэхэд өндөр түвшний баг болох явдал гэнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж