Бутаны Вант улсын Ерөнхий сайдтай уулзалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Бутаны Вант улсын Ерөнхий сайдтай уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболд НҮБ- ын Ерөнхий Ассамблейн  65-р чуулганы  хуралдаанд оролцох явцдаа  Бутаны Вант улсын Ерөнхий сайд ноён Жигмэ Ёсэр Тинлэн хүсэлтээр хүлээн авч  уулзалт хийлээ. 

Манай улс 1971 онд Бутаны вант улсыг НҮБ-д гишүүнээр элсэхэд нь дэмжлэг үзүүлж байсан түүхтэй. Бутаны вант улс нь Геополитик, газар зүйн байрлал, шашны хувьд манай улстай ижил төстэй улсын нэг. 1907 оны арванхоёрдугаар сарын 17-нд Бутаны анхны хаан хаан ширээнд заларсан. 100 гаруй жил хэмжээгүй эрхт хаант засаглалтай явж ирсэн энэ улсын хаан асан Жигмэ 1998 онд эрх мэдлийнхээ дийлэнхийг Сайд нарын танхимдаа шилжүүлж Бутан улс Ардчилсан улс болно хэмээн мэдэгдсэнээр улс төр, эдийн засгийн байдал нь сайжирсан гэж хэлж болох юм. Энэ улсын хувьд ирэх 2013-2014 онд НҮБ ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа. Энэ утгаараа манай улсаас дахин дэмжлэг хүлээх хүрээнд уулзалт хийх хүсэлт гаргажээ.

Манай улсын талаас Монгол Улсын Ерөнхийлөгч  2011 онд болох Дипломат албаны 100 жилийн ойг угтуулан НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох ажлыг хэрэгжүүлэх санал гаргасан. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2009 оны аравдугаар сард Бутаны вант улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх чиглэлийг  Гадаад хэргийн сайдад өгсөн юм. Энэ үүргийн дагууд БНЭУ-д суугаа Элчин сайд В.Энхболд Дели дэх Бутаны Элчин сайд Намчилтай хоёр талын хооронд Дипломат харилцаа тогтоох асуудлын хүрээнд уулзалт хийж байсан түүхтэй. Бутаны тал саналыг хүлээн авч төвдөө уламжлан хариу өгнө хэмээн илэрхийлж байсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Бутан улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болох талаар цаашид судлан хариу өгнө гэдгээ илэрхийллээ гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж