Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг хэлэлцэхээр болсон байна. Мөн Хөтөл тосгоны дулааны станцын талаар авах арга хэмжээний тухай, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын хуралд оролцуулах тухай хэлэлцэх асуудлын жагсаалтанд багтсан байна. Цахилгаан эрчим хүчний талаарх эдгээр асуудлаас гадна Төв азийн нүүдэлчдийн анхны төр улс байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэх тухай, Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд өгөх Засгийн газрын саналын төсөл, , Шадар сайдын гадаад томилолтын дүнгийн тухай, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын гадаад томилолтын тухай асуудлыг тус тус хэлэлцэх юм.
Б.Мандах