
Алдарт Microsoft ээлжит шинэ бүтээлээ танилцууллаа. Энэ удаад тэд HD буюу өндөр нягтаршилтай видео бичлэг хийх хүчин чадалтай LifeCam Studio 1080p загварын вэбкамер бүтээсэн байна. Шинэ загварын LifeCam камер нь удахгүй мэндлэх гэж буй Windows Live Messenger 2011 программд тусгайлан зориулсан камер ажээ. Тодруулбал, Windows Live Messenger 2011 программ нь хэрэглэгчдэд 16:9 өргөн дэлгэцийн форматыг ашиглан HD видео дуудлага хийх боломж олгох юм.
LifeCom вэбкамер одоогоор онлайнаар 99,95 ам.долларын үнээр худалдаалагдаж байна.
С.Цэлмэг