Хакухо өнөөдөр Арантай барилдана

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Хакухо өнөөдөр Арантай барилдана

Ганц ч уналгүй 100 хувийн амжилтаар аки башёг ганцаараа тэргүүлж буй их аварга Хакухо М.Даваажаргал башёгийн 11 дэх өдрийн барилдаанд Оросын сумоч Арантай барилдахаар оноолт таарсан байна. Мөн өнөөдрийн барилдаанд озэки Харумафүжи Д.Бямбадорж озэки Кайотой, комүсүби Какурюү М.Ананд озэки Барутотой барилдахаар болжээ. Макүүчи зиндаанд зодоглож буй манай бусад сумочдын тухайд Хакуба А.Өнөржаргал озэки Котоошютай, Моконами Г.Базарсад Хомашотой, харин Токитэнкү А.Хүчитбаатар, Кёкүтэнхо Н.Цэвэгням нарын манай хоёр бөх хоорондоо барилдахаар оноолт таарсан байна. Түүнчлэн Токүсэгава Б.Ганболд Котошогикүтэй, Асасэкирюү Б.Дашням Ёшиказэтэй, Тамаваши Б.Мөнх-Оргил Кимураяматай, Коорюү Э.Мөнх-Оргил Шимоторитой тус тус барилдах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж