Ронни О’Салливан агуу амжилт гаргав

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Ронни О’Салливан агуу амжилт гаргав

Снукер бильяардын үнэмлэхүй амжилт болох нэг цохиураар шууд 147 оноо авах буюу бүх 15 улаан шаарыг шагналын хар шаараар авч, өнгийн 27 оноог алдалгүй гүйцэтгэх тохиолдол тэр болгон мэргэжилийн тэмцээний үеэр харагдаад байддагүй. Снукерийн хамгийн дээд оноо авсан тохиолдол нийтдээ 73 бүртгэгдсэнээс хамгийн сүүлчийнх нь даваа гаригт гарлаа.
Мэргэжлийн снукерчдийн World open тэмцээний гуравдугаар шатанд дэлхийн гурван удаагийн аварга, Английн снукерч Ронни О’Салливан нутаг нэгт Марк Кингтэй учраа тааран тоглосон байна. Эхний хоёр фреймд өрсөлдөгчөө буулган аваад байсан тэрбээр сүүлийн фреймд нэг цохиураар 147 оноо авч, дараагийн шатанд шалгарсан байна.
Мэргэжлийн тамирчин болсон цагаасаа хойш Ронни О’Салливан нийтдээ 10 дахь удаагаа 147 оноо авсан нь энэ бөгөөд өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч “Ноён 147” хочит Стивен Хендригээс илүү гарч чадлаа. Өнгөрсөн жил хоёр снукерчний амжилт тэнцүү байсан бол энэ мөчөөс эхлэн дэлхийн гурван удаагийн аварга Ронни О’Салливан снукерийн хамгийн дээд оноог хамгийн олон удаа гүйцэтгэсэн эрхэм болж, бас нэгэн дээд амжилтыг тогтоогоод байна.
Нийт 502 мянган фунтын шагналын сантай World open тэмцээний аварга ням гаригт тодорно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж