Засгийн газрын маргааш болох ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын нэг нь Төв Азийн анхны нүүдэлчний төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл аж. Хүннү төрийн ойг 2011 онд тэмдэглэх юм байна. Уг ойгоор төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах, дурсгалын марк гаргах, УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдуулах гээд олон арга хэмжээ зохион байгуулах бололтой байна.
Д.ОЮУН