AOL цахим сонин худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

AOL цахим сонин худалдаж авна

АНУ-ын  интернетийн гол нийлүүлэгч AOL сарын 25 сая уншигчидтай The Huffington Post цахим сониныг 315 сая доллараар худалдан авах болсноо мэдэгдсэн байна. 300 сая долларыг бэлнээр төлөх ажээ.

Америкийн эрх баригчдын зүгээс зөвшөөрөл олгохыг хүлээж байгаа ба 2011 оны хоёрдугаар улиралд багтаан шилжүүлэн авч, тус сонины хамтран үндэслэн байгуулагч, одоогийн найруулагч Arianna Huffington-ыг ерөнхийлөгчөөр нь томилох юм байна.

Шинэ цахим сониныг  сар бүр АНУ-ын дотоодын 117 сая, дэлхийн бусад газрын 270 сая уншигч тогтмол унших болно гэж мэдээлсэн байна.

Huffington Post төрөлбүрийн мэдээ, дүн шинжилгээний материалууд, танин мэдэхүйн сэдвээр уншигчдад мэдээлэл хүргэж, видео бичлэгүүд байрлуулах ажээ.  Тус цахим сонинд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Нью-Йорк хотын дарга Майкль Блумберг зэрэг удирдах, нэр нөлөөтэй хүмүүс өөрийнхөө блог нээн ажиллуулж иржээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж